Skip to content

VARIETIES OF MEDITATION PROCESS ACCORDING TO THE GRADES ON THE OATH TO BODHI BY TSONKHAPA AND ITS' ORIGIN

O Chimeg

Philosophy and Religious Studies February 15, 2012 DOI: 10.22353/prs20121.19 (opens in new tab)

Study at a glance

AI-extracted from the abstract
Characteristics Theoretical or philosophical paper Peer reviewed
Topics Meditation
Key points The author argues that Gelug and Chan meditation, though both rooted in ancient Indian Buddhism, differ markedly in their understanding of emptiness and meditation. Gelug is described as more dogmatic, stressing unity of view, conduct, and practice, while Chan is presented as more conducive to creative thinking and as potentially encouraging non-normative behavior, with Chan showing greater influence from Jain and early Hindu "mainstream" meditation traditions.

Abstract

Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-т дурдсан бясалгалын төрөл зүйл ба тэдгээрийн уг сурвалж Богд лам Зонхав “Бодь мөрийн зэрэг” зохиолынхоо сүүлчийн хэсэгтээ буддын шашны бясалгалын тухай үзэл санаагаа Энэтхэг, Төвдийн сэтгэгчдийн уламжлалд тулгуурлан авч үзсэн байдаг. Зөв бясалгалын талаархи үзэл санаагаа тодорхойлохдоо тэрээр Хятад болон Энэтхэгийн лам санваартны бясалгалын талаарх зарим үзэл баримтлалыг шүүмжилсэн нь сонирхол татдаг. Буруу гэж шүүмжилсэн “Хятадын хуушаан лам нарын” хэмээгдэх бясалгалын талаар өгүүлсэн зүйлийг нь үзэхэд Хятадад үүссэн чань буддизм, түүний үндэс болсон Энэтхэгийн зарим сэтгэгчдийн үзэл санаа бололтой бaйдаг. Чань буддизмийн талаар ном зохиол олон байдаг хэдий ч түүн дэх бясалгалын асуудлыг Хятадын сурвалжуудын үндсэн дээр бичсэн Лю Куань Ю буюу Чарлз Люкийн сайхан судалгаа энэ талаар ойлголтоо тодруулах бололцоо олгосон юм. Харин аль аль нь буддын шашинд хамаарах гелүгва ба чань буддизмийн бясалгал ялгаатай болж төлөвшихөд нөлөөлсөн эртний Энэтхэгийн урсгал чиглэлийн тухайд пали хэл дээрх сурвалжуудын үндсэн дээр бичсэн Швейцарийн эрдэмтэн Жоханнес Бронкхёрстийн “Эртний Энэтхэг дэх бясалгалын хоёр уламжлал” хэмээх судалгааны бүтээл санаа оноо дэвшүүлэх сэжүүр болж өглөө. Энэ өгүүлэлд аль аль нь буддын шашинд хамаарах гелүгва ёс ба чань буддизмийн бясалгалыг харьцуулж, ялгааг нь тодруулах, нөгөө талаар эдгээр ялгаа эртний Энэтхэг дэх буддын ба буддын бус шашны бясалгалын ямар уламжлалтай холбоотой болохыг харуулахыг зорьсон. Богд лам Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-т зөв хэмээн тодорхойлогдож, түүний үүсгэсэн гелүгва ёсонд уламжлагдсан бясалгалын зарим онцлогийг Чарлз Люкийн судалгаанд тод томруун гаргасан чань буддизмийн бясалгалтай харьцуулаад үзэхэд, гелүгва чиглэл нь үзэл, явдал, бясалгалын нэгдлийг чухалчилж уламжлалыг хатуу барьдаг утгаараа илүү догматик шинжтэй бол, чань буддизм нь бясалгал үйлдэгч хүний дотоод мөн чанарыг нээхэд чиглэгддэг утгаараа бүтээлч сэтгэлгээнд түлхэц болох илүү хандлагатай байхын зэрэгцээ нийгэмшиж амьдардаг хүмүүний төрөл бүрийн, тэр дундаа ёс бус зан авирыг өдөөгч хүч болох мэт санагдана. Гарал үүслийн хувьд гелүгва ба чань буддизмийн аль аль нь эртний Энэтхэгийн буддизмаас гаралтай боловч бясалгалын талаарх үзэл ойлголт нь нэлээд ялгаатай байгаа нь хоосон чанарын тухай ойлголт нь өөр байсантай юуны өмнө холбоотой бөгөөд үүнийг ч богд лам Зонхав зохиолдоо тэмдэглэсэн байдаг. Энэ ялгаа бий болоход дээрх хоёр чиглэлийн эш үндсийг тавьсан Энэтхэгийн сэтгэгчдийн үзэл санаа тулгуур үндэс болсон билээ Үүнтэй холбогдуулан хэлэхэд ерөөс Энэтхэгийн буддын шашинтан сэтгэгчдийн үзэл санаа, тэр дундаа бясалгалын талаархи ойлголт Бурхан багшаас сурвалжтай боловч нэлээд ялгаатай байсан нь сонин асуудал юм. Эртний буддизмийн талаархи судалгаануудаас үзэхэд Бурхан багшийн шавь нар үзэл санааны зөрчилтэй байсан ба тэдгээр зөрчил тухайн үеийн Энэтхэгийн нийгэм дэх шашин философийн сэтгэлгээний урсгал чиглэлийн тусгал нөлөөлөл байжээ. Бясалгалын тухайд буддын шашны бясалгал Энэтхэг дэх бясалгал хатуужлын бусад төрөл зүйлээс яг юугаараа ялгаатай болох нь тодорхой судлагдаагүй байгаа тухай “Эртний Энэтхэг дэх бясалгалын хоёр уламжлал” хэмээх судалгаандаа Жоханнес Бронкхёрст тэмдэглэсэн байна. Эртний Энэтхэгт буддын шашны бясалгалаас гадна “үндсэн урсгал” хэмээн түүний нэрлэсэн джайнизм ба хинду шашны бясалгал байсан тухай харуулахыг зорьсон түүний судалгаанаас үзэхэд богд лам Зонхав ба түүний үүсгэсэн гелүгва чиглэлийн бясалгалыг бодвол чань буддизмийн бясалгалд “үндсэн урсгал” болох джайнизм ба эрт үеийн хинду шашны сурвалжуудын нөлөө илүү мэдэгдэж байна хэмээн дүгнэв.

Comparable studies

Other theoretical and historical papers on meditation, most cited first.

Explore topics